10-15 жил хүртэл хорих ялаар 22 хүн шийтгэгдсэн байна
- 2017-06-09
- Нийгэм
- 0

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд талуудын оролцоог хангах нь' сэдэвт үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд болж өнгөрлөө.
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, улсын хил нэвтрүүлэх” гэмт хэрэг 388 бүртгэгдэж, 1112 хүн холбогдон шалгагдсанаас 138 хүнд холбогдох 74 хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэж торгох ялаар 3, баривчлах ялаар 34, 1 жил хорих ялаар 42, 1-3 хүртэл жил хорих ялаар 33, 3-5 жил хүртэл хорих ялаар 1, 5-8 жил хүртэл хорих ялаар 3, 10-15 жил хүртэл хорих ялаар 22 хүн шийтгэгдсэн байгаа аж.
Б.Батаа

Сэтгэгдэл (0)