Сарны цом 2017” маргааш болно
- 2017-06-12
- Энтертайнмент
- 0

Сарны цом 2017” бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 13-нд Буянт-Ухаа цогцолборт болно. Уг тэмцээнийг Монголын бүжгийн спортын холбоо, бүжгийн спортын “Moon dance” клубээс жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
Хамтлаг бүжгийн энэхүү тэмцээн хүүхэд, өсвөр нас, залуучууд, насанд хүрэгчид, байгууллага гэсэн ангиллаар явагдах юм байна.
Тэмцээн хүүхдийн ангиллаар эхлэх бөгөөд албан ёсны нээлт болон төгсгөлийн шатны шалгаруулалт нь хамгийн сүүлд болох аж.
“Энэ нь Монгол Улсын өнцөг булан бүрээс шалгарсан шилдэг хамтлагууд нэг дор цугларч өрсөлддөг, хамгийн өргөн цар хүрээг хамарсан бүжгийн спортын тэмцээн юм” гэлээ.
Б.Батаа

Сэтгэгдэл (0)