Г.Ариунбаатар, Б.Батжаргал нар шилдгийн төлөө өрсөлдөнө
- 2017-06-12
- Энтертайнмент
- 0

Их Британийн Кардифф хотноо 2017 оны “BBC Cardiff Singer of the World” уралдаан болж байна. Британийн “BBC” агентлагаас зохион байгуулдаг олон улсын дуурийн дуучдын BBC Cardiff Singer of the World уралдааны шилдэг 20-д УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал шалгаран үлдсэн. Тэд тэмцээний эцсийн шатанд өрсөлдөхөөр Кардифф хотод очоод байна.
МУГЖ Г.Ариунбаатар романс уралдааны эхний шатанд төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Л.Жанцанноровын “Чиний минь нулимс” романсийг дэлхийн бусад хөгжмийн зохиолчдын бүтээлтэй хамтатган дуулсан ажээ.

Хоёр жил тутамд зохион байгуулдаг энэхүү уралдаанд Итали, Америк, Англиа, Норвеги зэрэг орны дуурийн дуучин өрсөлдөж байгаа юм.
С.Наран

Сэтгэгдэл (0)