Наадмын нээлтийн бэлтгэл 50 хувьтай байна

 

 

 

                                                                                                   

 

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн шагналт Н.Наранбаатар ажиллаж байгаа юм.

 

Наадмын нээлтийн бэлтгэл 50 хувьтай явж байгаа бөгөөд энэ жилийн наадмын нээлт, хаалт домгийн, бэлгэдлийн шинжтэй байх аж. Үндэсний их баяр наадмын нээлт есөн үзэгдлээс бүрдэх бөгөөд нийт 80 минут үргэлжлэх аж.

 

Баяр наадмын урлаг соёлын арга хэмжээний зардлыг 1.039.560 төгрөгөөр төсөвлөсөн бөгөөд үүнээс наадмын нээлт хаалтын үйл ажиллагааг зохион байгуулах зардалд 850 сая төгрөг, Улаанбаатарын үдэш  цэнгүүнийг 198 сая төгрөг, Хүй долоон худагт болдог соёлын наадмыг 25 сая төгрөгөөр  төсөвлөжээ.

                                                                                                                                                         Б.Батаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)