“МИАТ” Улаанбаатар-Бусан чиглэлийн анхны шууд нислэг хийхээр болжээ

 

 

 

“МИАТ” ТӨХК-ийн Улаанбаатар-Бусан чиглэлийн анхны шууд нислэг энэ сарын 22-ны Пүрэв гарагт өглөөний 06:05 цагаас болно. БНСУ-ын хоёр дахь том хот болох Бусан уруу долоо хоногт хоёр удаа буюу Пүрэв, Ням гарагт нислэг үйлдэх юм байна.

 

Аж үйлдвэрийн томоохон энэ хот үйлдвэрлэлтийн хөгжлөөрөө Солонгосдоо тэргүүлдэг учир Монголын бизнес эрхлэгчид Бусан хоттой харилцаа холбоо тогтоож хамтран ажиллахад энэхүү шууд нислэг гүүр болох юм.

 

Бусан хот руу аялах бас нэгэн шалтгаан нь аялал жуулчлалын улирлын үеэр бараа бүтээгдэхүүнийхээ үнийг огцом хямдруулж жуулчдад бэлэг барьдаг аж.

 

                                                                                                                                                            Б.Батаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)