Мартаад буусан 7 сая төгрөгийг авчирч өгчээ

 

 

                                                       

 

 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын урилгаар “Жей Си Ай-AСПАК-2017” Ази-номхон далайн бүс нутгийн 51 орны 3500 залуус Улаанбаатар хотод чуулсан.  Ази-Номхон далайн бүсийн чуулганд Японоос ирсэн төлөөлөгч явахын өмнө таксинд хэтэвчээ гээжээ. Тэрбээр хэтэвчээ гээсэн өдрөө /2017.06.11/ нутаг буцсан бөгөөд өчигдөр чуулганы зохион байгуулагчид мэдээлэл хүргэсэн аж.

 

Мэдээллийн дагуу жолоочтой холбоо барьснаар “АСПАК” зохион байгуулах хорооны оффист хэтэвчийг нь авчирч өгчээ. Гээгдсэн хэтэвчинд 317.000 иен /7сая төгрөг/, бичиг баримт, банкны картууд байсан аж.

 

 

                               

 

Хэтэвчийг олсон залууг Ганболдын тэмүүжин гэдэг. Тэрбээр "Говь динозавр" жуулчны бааз ажиллуулдаг аж.  Харин хэтэвчээ гээсэн Японы төлөөлөгч “Зочломтгой угтсан Монголчууд, найрсаг Монгол түмэн, зохион байгуулалт үлгэрийн мэт JCI чуулга уулзалт байлаа. Маш их баярлалаа” гэжээ. Г.Тэмүүжинг 30000 иенээр шагнажээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин зочин (213.162.68.204)

    2017-06-14

    Мундаг байна шудраг зангаар МОНГОЛ гэдэг нэрийг бусдын емне бутэн авч явж чадаж байна. АРДЧИЛАЛ ХУСЬЕ! ! ! АЗИЙН ТЭНГЭР ЭВЭЭЖ ЯВАХ БОЛТУГАЙ! ! ! ! ! !