О.Стоун: В.Путин шатрын их мастер шиг сэтгэдэг
- 2017-06-14
- Дэлхий
- 0

АНУ-ын найруулагч Оливер Стоун ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй хийсэн ярилцлагаараа баримтат кино бүтээжээ. Тэрбээр киноныхоо талаар “Нью-Йорк пост” сонинд ярилцлага өгсөн байна. О.Стоун “Оросын Ерөнхийлөгч надад онцгой сэтгэгдэл үлдээсэн. Би В.Путинтэй зуслангийн байшинд нь болон ажлын өрөөнд нь ярилцсан. Тэрбээр ухаалаг хэрнээ хаалттай хүн шиг санагдсан. В.Путин шатрын их мастер шиг сэтгэдэг. В.Путинд машинаа өөрөө жолооддог, спортоор тогтмол хичээллэдэг зэрэг давуу талаараа бусад Ерөнхийлөгчөөс ялгарна. Надад түүний зуслангийн байшин таалагдсан. Хэрвээ би Оросын төрийн тэргүүний талаар уран сайхны кино найруулбал Леонардо ди Каприог гол дүрдээ тоглуулна” хэмээн ярилцлагадаа дурджээ. “Путиний ярилцлага” баримтат кино Вашингтоны цагаар энэ сарын 12-нд 21.00 цагаас Showtime сувгаар үзэгчдэд хүрэх юм. Оливер Стоун 1995 онд “Никсон”, 2008 онд “Буш” баримтат киног найруулжээ.

Сэтгэгдэл (0)