Э.Эрдэнэбаатар: Хэзээ бүрэн унтрааж дуусахыг хэлж мэдэхгүй байна
- 2017-06-15
- Үнэн
- 0

“Говь” ХК-ийн үйлдвэрт гарсан галын нөхцөл байдлын талаар Нийслэлийн онцгой байдлын газрын дэд дарга Б.Эрдэнэбаатар өнөөдөр мэдээлэл өглөө.
Э.Эрдэнэбаатар: "Галын тухай дуудлага өчигдөр оройны 20:46 цагт ирсэн гал түймэр унтраах, аврах 12 ангийн 150 гаруй албан хаагч, гал унтраах шуурхай албаны 31 автомашин зэрэг нийтдээ 250 гаруй хүний галыг унтраахаар ажиллаж тархалтыг зогсоож, цурманд орууллаа.
Гал үйлдвэрийн дээвэр хэсэгт гарсан бөгөөд барилгын үндсэн хэсэг болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хэсэг рүү ороогүй. Галын улмаас үйлдвэрийн дээврийн хэсгийн 80 хувь нь буюу 30000 квадрат метр талбай галд өртсөн бөгөөд , дээвэр нь шилэн хөвөн, хар цаас, мод гэсэн шатамхай материалаар хийгдсэн тул галын тархалт эрчимтэй явагдаж, галыг бүрэн унтраахад хүндрэлтэй байлаа. Галын тархалтыг зогсоосон хэдий ч, хэзээ бүрэн унтрааж дуусахыг хэлж мэдэхгүй байна” хэмээлээ. Тус байгууламж нь 250 метрийн урт, 150 метрийн өргөнтэй бөгөөд галын дүгнэлтийг цагдаагийн байгууллагаас 14 хоногийн дараа мэдэгдэх аж.
Б.Батаа

Сэтгэгдэл (0)