Г.Ариунбаатарт зориулж “Сүлд” чуулгын хамт олон дуу бүтээжээ
- 2017-06-19
- Энтертайнмент
- 0

“Чингис хаан” одонт, гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатарт зориулж цагдаагийн “Сүлд” чуулгын хамт олноос “Амжилт хүсье анд минь” хэмээх дуу бүтээжээ.
Үгийг цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэн, аяыг Д.Мөнхбаяр хийж, тус чуулгын дуучин, соёлын тэргүүний ажилтан Г.Дарханбаатар дуулсан байна.

Ийнхүү дуучдын дунд зохион байгуулагддаг BBC Cardiff Singer of the World тэмцээний романсын төрөлд түрүүлж, ари төрөлд шилдгээр шалгарсан амжилтаар нь бахархаж ийнхүү дуу зохиосноо тус чуулгын хамт олон онцолсон аж.
Б.Батаа

Сэтгэгдэл (0)