Д.Одзаяа: Хөгшин баяны өвөрт хэвтэж тансаг амьдраагүй

 

        Монголын ууган телевиз болох МҮОНТВ-ийн урдаа барьдаг сэтгүүлчдийн нэг үзэсгэлэнт бүсгүй Д.Одзаяаг мэдэхгүй үзэгч ховор биз ээ. "Нэгэн зүгт" хамтлагийн гишүүн Заяагийн гэргий бөгөөд хөөрхөн хүүгийн ээж билээ. 

 

Д.Одзаяа сошиал ертөнцөд нэлээдгүй идэвхтэй нэгэн бөгөөд олон мянган дагагчтай болоод амжсан. Тэрээр зар сурталчилгааны бизнест чамгүй амжилттай яваа бөгөөд түүнийг энэ үйлдлийг дэмждэг нэгэн байхад буруугаар ойлгож муу үгээр дайрдаг хэсэг ч байдаг бололтой. 

 

Тэрээр өөрийн нүүр номондоо хэсэг нөхдөд зориулан хатуухан хариу бариад авлаа.

 

"За ер нь сүүлийн үед зарим нэг "атаархагчдын" Чи баян айлын эрх хүүхэн биз дээ, зайсанд амьдардаг тансаг машин унадаг биз дээ, бараг бид л хөдөлмөрлөөд чи гэдсээ илээд хэвтэж байдаг биз дээ гэх нь холгүй сэтгэгдлүүд арай хэрээс хэтэрлээ!!!

Хэдийгээр сошиал орчинд нээлттэй байдаг ч ар гэр, үр хүүхэд, амьдралаа тэр бүр би дэлгээд байдаггүй. Харин энэ удаад гэр бүл, удам угсаагаа бахархан бичмээр санагдчихлаа!

Хайрт аав минь намайг 2хон настай байхад онгоцны ослоор өөд болсон юм. Тэр цагаас хойш ээж минь эгч бид 2ыг хойд эцгийн бараа харуулалгүй, хүнээс дутаахгүй дэндүү танхил өсгөсөн. Эгч минь 2 дээд сургууль төгссөн, магистрын зэрэгтэй. Намайг ч мөн багаас минь орос цэцэрлэг сургуульд сургаж, хүссэн дээд сургуульд минь сургасан Амьд бурхан ээжийгээ энд шүтэж явдагаа хэлмээр байна.

Ааваас минь хойш нялх хүүхэдтэй үлдсэн хэдий ч, буруу замаар явалгүй, сэтгэлийн хатуужилтай байж өдийг хүртэл зөвхөн өөрийн чадлаар бүгдийг босгож, 2 хүүхдээ эцгийн хайраар дутааж үзээгүй Ээжийгээ би биширдэг! Үлгэр дууриалыг зөвхөн ээжээсээ авдаг!

Хөлийг минь дөрөөнд гарыг минь ганзганд хүргэж өгсөн тэр цагаас эхлэн би ээжээсээ мөнгө авч үзээгүй! Үндэс суурь, хүмүүжлийг минь дээд зэргээр олгосон учир би Хөгшин баяны өвөрт оролгүй, Хялбар амар аргаар мөнгө олохыг бодолгүй явж ирсэн!

Би өдөрт 12 цаг ажилладаг! Зөвхөн үндсэн ажлаасаа гадна 2, 3 ажил эрхэлдэг. Тэр бүгдээсээ бас улсдаа Татвар төлдөг! Одоо би 25 настай ч Нийслэлийн шилдэг татвар төлөгчөөр шалгарсныгаа чамлахааргүй амжилт гэж бодож байгаа!

Тиймээ би одоо та нарын хэлдгээр "тансаг машин" унадаг! Гэхдээ 100 хувь өөрийн чадал, хүч хөдөлмөрөөр авсан юм шүү! Эмэгтэй хүн л гоё машин унавал хөгшин баянтай явалддаг эсвэл хур баяны өв залгамжлагч гэж боддог харанхуй бүдүүлэг бодлоосоо хэзээ салах юм бэ?

Өөрөөс чинь илүү л бол буруу замынх гэж боддогоо хэзээ болих юм бэ?

Ээж минь дэндүү шударга, дэндүү зарчимч, дэндүү ёс суртахуунтай, дэндүү чадалтай эмэгтэй болохоор бусдаас илүү боломжийг олгож чадсан байхаа! Гэхдээ энэ бүгдийг цааш үргэлжлүүлэх хатан ухаанаа надад өвлүүлсэн учир Охин нь буруу явахгүй ээ!

Үйлийн үр байдаг гэдэгт Би итгэдэг. Би зөв явж байгаа учир аав минь тэнгэрээс харж, замыг минь дардан байлгадаг гэдэгт Би итгэдэг!

Энэ хүртэл явж байгаа бүх үйл минь хэн нэгнийг хохироогоогүй, хэн нэгэнд худал хэлж, хулгай хийгээгүй, үзэл бодлоо худалдаагүй, хэн нэгэнд өр ширгүй, Хүссэнээрээ чадлаараа амьдарч байгаа учир хэнээс ч би эмээхгүй бардам байна! Яг энэ маягаараа энэнээс илүүг ч хийж бүтээж амьдрах болно, Хүндэт хүний амьдралд хошуу дүрэгчид минь!" гэжээ.

 

А.Онон

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • zochin (14.52.172.5)

    2017-06-24

    yamar huuhen,yamar mashin unadagin medehgui uym,unen bol,ataarhagchichdad sain hellee.shudarga hodolmorlood saihan amidarch bgaa olon humuus bdag shuu,toriin mongo edelgui

  • (202.179.25.77)

    2017-06-22

    энэ зөв явж байгаа болохоор сайхан амьдарч амьдрахын тулд ажлаа цалингаа гололгүй ажиллаж байгаа төрийн албан хаагчид хувиараа хөдөлмөр эрхэлж яваа наймаачиид бүгд худал хуурмагийг хийж байгаа болохоороо муу амьдарч яваан байхдаа тэнэг хүүхэн

  • (139.5.217.212)

    2017-06-22

    Хүндэт хошуу дүрэгчгүй бол чи хэн ч биш заа. Жоохон бодож бич. Жаахан холоос харж ярь. өөрийнхөө булхайг нуух гэхдээ бусдыг доромжлохоо азна. Хорвоо уужим. Хорин хэд нас юу ч биш. Юм юм болно. Хэт бардам үг хувь заяаг чинь сорих өндөр даваа болох ч юм билүү. Царайны сайхнаар цай сүлдэггүй хорвоо. Гэхдээ чи одоохондоо сайн эцгийн үр удмыг сайн хүмүүжүүлэх үүрэгтэй яваагаа ойлго. Юун өвөр түрий ярих дуртай юм.