Могойд хатгуулах тохиолдол ихэсчээ
- 2017-06-28
- Үнэн
- 0

Сүүлийн өдрүүдэд бага насны хүүхдүүд, тэр дундаа 0-10 хүртэлх насныхан могойд хатгуулах тохиолдол ихсэх болжээ.
Өөрөөр хэлбэл, ГССҮТ-д могойд хатгуулсан таван настай хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Өмнөговь аймагт нэгэн эмэгтэй могойд хатгуулсаны улмаас амиа алдсан хэрэг энэ сарын 6-нд гарсан аж. Мөн бага насны хүүхэд могойгоор тоглож байгаад хатлуулжээ. Одоогоор биеийн байдал нь сайжирч, эмчилгээ хийлгэж байгаа юм байна.
Амралт зугаалгаар явах үедээ хүүхдийг ой мод, хад асга руу ганцааранг нь явуулахгүй байхыг зөвлөж байна. Мөн эцэг эхчүүд сонор сэрэмжтэй байхыг анхарууллаа.
Могойд хатгуулсан хүнд үзүүлэх анхны тусламж:
- Амсартай шил саваар бумбадах
- Өөрөө эсвэл бусдаар хорыг соруулж, нулиман хаяж, амаа зайлах
- Хөлд хатгасан бол хөлтэй нь гарт хатгуулсан бол тохойтой нь нугалж даавуу тавьж боох
- Гар хөлдөө хатгуулсан бол удаан хугацаагаар хүйтэн усанд дүрэх
- Могойд хатгуулсан хүнд шингэн ихээр өгөх
Б.Батаа

Сэтгэгдэл (0)