Эрх зүйн шинэтгэлийг анхнаас нь дэмжиж ирснийг онцлов

 

        Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 25 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор манай оронд хүрэлцэн ирсэн Ханнс Зайделийн сангийн Тэргүүн захирал Петер Виттерауфыг энэ лхагва гарагт хүлээн авч уулзлаа.

 

Тус сан Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийг анхнаас нь эхлэн дэмжиж, эрх зүйн салбарт өнөөг хүртэл дэмжлэг туслалцаа үзүүлж буйг Үндсэн хуулийн цэцийн дарга тэмдэглэв.

 

 Мөн Цэцийг байгуулагдсан цагаас эхлэн түүний материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэхэд харамгүй туслалцаа үзүүлж ирснийг тэрээр цохон хэллээ.

 

Үндсэн хуулийн цэц тус сантай хамтран ардчилсан ёс, шүүхийн бие даасан байдал, засаглалыг хуваарилах зэрэг сэдвээр семинар, онол, практикийн бага хурлыг зохион байгуулж ирсэн билээ. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрүүдийг олон нийтийн хүртээл болгоход ч Ханнс Зайделийн сан тусалж байгаад талархалтай байгаагаа Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр илэрхийллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)