Гавьяат жүжигчин Э.Амартүвшин “Риголетто” дуурийг нээнэ

 

 

УДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Э.Амартүвшин ирэх сард Италийн хамгийн эртний тайз гэгддэг Арена Ди Веронад Ж.Вердийн “Риголетто” дуурийн Риголеттогийн ариг дуулах гэж байна.

 

Уг бүтээлийг Италийн шилдэг найруулагчдын нэг Иво Гуэрра найруулан тавьж байгаа бөгөөд Италийн Лусса хотын Жиллио театрын уран сайхны удирдагч, удирдаач БНСУ-ын Тэгү хотын симфони оркестрын ерөнхий удирдаач Жулиан Ковачев удирдах аж.

 

Арена Ди Веронад нийт таван удаа тоглох “Риголетто” дуурийн эхний хоёр тоглолтод гавьяат жүжигчин Э.Амартүвшин дуулж, энэ жилийн Арена Ди Веронагийн дуурийн фестивальд “Риголетто” дуурийн нээлтийг хийж байгаа ажээ.

 

Риголеттогийн дүрд Э.Амартүвшин ирэх сарын 1, 7-нд, Испани гаралтай алдарт баритон Карлос Алварез 14, 19-нд дуулах бол өнөө цагийн бүх дэлхийн алдарт баритон хэмээгддэг Лео Нуччи  27-нд дуулах юм байна. 

 

                                                                                                                                                                              Б.Батаа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)