Хоосон шатахууны сав дэлбэрч нэг хүний амь нас эрсэджээ

 

        Шатахуун ачдаг автомашины шатахууны сав дэлбэрч 2 хүн гэмтэж, нэг нь эмнэлэгт хүргэгдээд нас барсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ. 

 

Тодруулбал  "Нефть хангамж”-ийн хашаанд болсонт бөгөөд ХУД-ийн гуравдугаар хороонд оршин суугч, 39 настай Г гэгч залуу,  ЧД-ийн 15 хороонд оршин суугч 34 настай  Б  нарын гар, хөл нь хугарч, хүндээр гэмтсэн байжээ.

 

Тэд  'FAW” автомашины шатахуун тээвэрлэх савны тагны боолтыг  “Ken” тасдагчаар таслахаар гэж оролдож байх үед шатахуун тээвэрлэх хоосон сав дэлбэрсэн байна. Тэднийг ГССҮТөвд тэр даруйд нь хүргэсэн ч Г шархаа даалгүй нас баржээ. Харин Б-ын бие нь хүнд байгаа аж.

 

Б.Цэнгэл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)