Наадмаар ажиллах хилийн боомтууд

 

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрийг тохиолдуулан Монгол-Орос, Монгол-Хятадын улсын хилийн боомтууд дараахь хуваарийн дагуу амрахаар болжээ

 

  • Цагааннуур-Ташанта боомт долдугаар сарын 11-15-нд
  • Тэс-Шар суурь боомт долдугаар сарын  11-13–нд
  • Ханх-Монд боомт долдугаар сарын 10-13-нд
  • Ульхан-Дээд ульхан боомт долдугаар сарын 10-13-нд
  • Боршоо-Хандгайт боомт долдугаар сарын 10-13-нд
  • Арцсуурь-Цагаантолгой боомт долдугаар сарын 10-13-нд тус тус амарна.

 

Харин олон улсын авто замын Алтанбулаг-Хиагт, Эрээнцав-Соловьевск, төмөр замын Сүхбаатар-Наушки, Эрээнцав-Соловьевск боомтууд хуваарийн дагуу ажиллах юм байна.

 

Монгол-Хятадын хилийн боомтууд (Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн хүрээнд) долдугаар сарын 11-15-нд амарна. Олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих аж.

 

                                                                                                                                                                     Б.Батаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)