”Vogue Arabia” сэтгүүлийг Белла Хадид чимэв

 

        Загвар өмсөгч Белла Хадид"Vogue Arabia" сэтгүүлийн ирэх сарын дугаарыг чимсэн бөгөөд түүний гэрэл зургийг дизайнер Карл Лагерфельд даржээ. Белла Хадид "Fendi" брэндийн намар- өвлийн цуглуулгын загваруудаар гоёсон аж. Сонирхолтой нь "Vogue Arabia" сэтгүүлийн гуравдугаар сарын дугаарыг Беллагийн эгч Жижи Хадид чимж байсан байна. Тухайн үедээ шаргал үст загвар өмсөгч бүсгүй хижаб өмсөн зургаа даруулснаар олон нийтийн зүгээс шүүмжлэл хүртэж байв. Иймээс сэтгүүлийн удирдлага энэ удаа үндэсний загвар биш, харин хаалттай хэрнээ энгийн хувцас ашиглахаар шийдсэн нь уншигчдад таалагдаагүй байна.

 

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)