В.Путин Шубертын үхлийг тайлбарлажээ

 

        Крымд ажиллаж буй ОХУ-ын төрийн тэргүүн В.Путин “Таврида” төвд залуучуудтай зангиагүй уулзалт хийсэн байна. Тэрбээр уулзалтад хоцорч ирсэн бөгөөд цугласан залуучуудаас уучлалт гуйгаад ярилцлагаа эхлүүлжээ.

 

Уулзалт Екатеринбургаас ирсэн залуугийн “Бид математикч Григорий Перельманы тухай уран сайхны кино найруулсан. Таныг нээлтэндээ урьж байна” гэсэн энгийн сэдвээр эхэлсэн байна. Мөн архитектор А.Капустин “Кремлийн барилгад орчин үеийн хэв маягаар засвар хийвэл зөвшөөрөх үү” хэмээсэнд В.Путин “Та хошигнож байна уу. Кремлийн барилгыг өөрчлөх шийдвэрийг бие даан гаргах эрхгүй. Тусгай комисс хуралдаж шийдэх асуудал. Хэрвээ үнэнээсээ хэлсэн бол таны саналыг дэмжинэ шүү” гэв. Харин нэгэн залуу хөгжимчний “Дэлхийн хамгийн том оркестрын удирдаач таны бодлоор хэн бэ” гэсэн асуултад Оросын төрийн тэргүүн “Дэлхийн хамгийн том оркестрыг Си Жиньпин удирддаг” хэмээгээд хөгжмийн зохиолч Франц Шубертын талаар ярьжээ. “Шубертын тухай та нар сайн мэдэх байх.

 

Түүний хувь заяа залуучуудад хийж бүтээх хүсэл зориг өгдөг гэж би боддог. Хэдийгээр Шуберт 31 насандаа таалал төгссөн ч нэгэн үеийн төлөөлөл болон үлдэж чадсан. Харин жинхэнэ симфонийн тухайд гэвэл би Ленинградаас гаралтай учраас Шостаковичийн Долдугаар симфонид дуртай” хэмээн хариулжээ.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)