Жеки Чан130 сая ам.долларын хөрөнгөө хүүдээ өвлүүлэхгүй
- 2017-08-23
- Энтертайнмент
- 0

Эцэг эхийнхээ нэр хүнд, хөрөнгө мөнгөөр туульж, санхүүдээ санаа зовох зүйлгүй тансаг бүхнийг эдэлж, хэрэглэж амьдардаг хүүхэд олон бий. Холливудын адал явдалт киноны жүжигчин, тулааны урлагийн мастер Жеки Чаны хүү Жейси Чаныг ч хүмүүс энэ төрөлд хамааруулж, түүний цорын ганц өв залгамжлагч хэмээн үздэг байв. Гэвч алдарт жүжигчин 2012 оны аравдугаар сард өөрийнхөө бүх өв хөрөнгийг буяны байгууллагад хандивлана гэдгээ мэдэгдсэн юм. Ойролцоогоор 130 сая ам.долларын хөрөнгөтэй алдартан ийнхүү хүү болон бусад төрөл төрөгсдөөсөө хэнийг ч өв залгамжлагчаар тодруулахгүйгээ уламжилжээ. Тэрбээр “Хүү маань чадвартай бол амжилтад хүрч өв залгамжлах шаардлагагүй. Гэхдээ бүтэлгүйтвэл насан туршдаа миний өв хөрөнгийг үр ашиггүй зарцуулах болно” гэжээ. Өдгөө 150 гаруй кинонд тоглосон Оскарын шагналт жүжигчин Жеки Чан шаргуу хөдөлмөр, чадвар зүтгэлийнхээ ачаар амжилтад хүрсэн нэгэн билээ.
А.Даваахүү

Сэтгэгдэл (0)