С.Содонгоо Азийн бяцхан топ модель болов

 

        Мисс Ч.Содтуяагийн охин С.Содонгоо Азийн олон улсын хүүхдийн хувцас загварын долоо хоног болон Азийн телевиз, кино загварын топ модель шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож Гран при шагнал хүртжээ. Мөн найман настай Н.Гэрэлтэх “Олны таашаал хүртсэн модель” болжээ. Есөн настай бяцхан мисс Ч.Содонгоогийн хувьд тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч Шинэ Зеландын “One One” хүүхдийн брэндийн нүүр царайгаар тодорсон бөгөөд Азийн загварын холбоотой хамтарч ажиллах урилга хүлээн авчээ. Тэмцээнд БНСУ, БНХАУ, Монгол зэрэг Азийн орны 300 гаруй хүүхэд оролцож, авьяас чадвараараа өрсөлдсөн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)