АНУ цөмийн далавчит пуужин үйлдвэрлэнэ

 

        Пентагон алсын зайн тусгалтай цөмийн далавчит пуужинтай болохоор төлөвлөж байна. АНУ-ын нисэх хүчин “Lockheed Martin” болон “Raytheon” компанитай тус бүр 900 сая ам.долларын гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу 2021 он гэхэд алсын зайн тусгалтай цөмийн пуужингийн загвар боловсруулах юм байна. Ингээд хоёр компанийн боловсруулан угсарсан төхөөрөмжүүдийг харьцуулж, цөмийн далавчит пуужин үйлдвэрлэх гэрээг аль нэг компанитай байгуулах аж. АНУ-ын нисэх хүчин ийм загварын мянган пуужинтай болохоор төлөвлөж байгаа бөгөөд хөтөлбөрийн өртөгт 10 тэрбум ам.доллар төсөвлөсөн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, пуужин бүрт цөмийн цэнэгт хошуу суурилуулахгүй аж. АНУ-ын нисэх хүчний мэдээлснээр, шинэ зэвсгийг “В-52”, “В-2” болон “В- 1” загварын стратегийн бөмбөгдөгч онгоцуудад суурилуулах юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)