Мүн Жэ Иний нэр хүнд эрс өсчээ
- 2017-08-29
- Дэлхий
- 0

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-ий нэр хүнд өсч 73.9 хувьд хүрсэн тухай “Realmeter” социологийн агентлаг өчигдөр мэдээллээ. Эх сурвалжид дурдсанаар энэ сарын 21- 25-нд БНСУ-ын 2500 оршин суугчдын дунд явуулсан санал асуулгын дүнгээр насанд хүрсэн иргэдийн дөрөвний гурав нь Ерөнхийлөгч Мүн Жэ Иний үйл ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Харин судалгаанд хамрагдсан иргэдийн 19.7 хувь нь эсрэг санал өгчээ. Мөн эрх баригч “Тобуро” ардчилсан намын үйл ажиллагааг санал асуулгад оролцогчдын 51.8 хувь нь дэмжсэн бол Эрх чөлөөний консерватив намыг санал асуулгад оролцогсдын 14.9, “Парын” намыг 6.8, Ардын намыг 6.7, Шударга ёсны намыг 6.2 хувь нь тус тус дэмжжээ.

Сэтгэгдэл (0)