Фаррелл Уильямс шинэ загвараа танилцуулав

 

        Дуучин, хөгжмийн зохиолч, продюсер Фаррелл Уильямс “Adidas Originals”-д зориулж, теннисийн хувцасны шинэ загварын цуглуулга гаргасан байна. Тэрбээр загвараа 1970-аад оны талбайн теннисийн шилдэг тамирчин Жон Макинрой, Бьорн Борг нарын өмсгөлөөс санаа авч хийжээ. Түүний загварын цуглуулгад спорт юбка, поло, спорт цээживч, гутал, цүнх зэрэг теннисчдийн хэрэглэдэг бүхий л зүйлс багтсан байна. Тод өнгө голлосон энэхүү цуглуулгын спорт хувцаснуудыг Германы тамирчин Анжелика Кербер, Испанийн теннисчин Гарбинье Мугуруса нар нээлттэй тэмцээний үеэр өмсч, олон нийтэд сурталчлах аж. Борлуулагч компанийн төлөөлөгч “Цуглуулгад 40-400 ам.долларын хувцас бий. Хэдий бага зэрэг үнэтэй ч бат бөх материал, биед эвтэйхэн бүтэц, өнгө загварын хувьд бусдаас ялгарах болно” хэмээжээ. Цуглуулгын зарим загварыг онлайн худалдаагаар борлуулж буй ч, энэ сарын 31-нээс эхлэн албан ёсоор зах зээлд нийлүүлэх юм. Дуучин Фаррелл Уильямс нь загварын салбарт өөрийн орон зай, өнгө төрхийг бүрдүүлж, дэлхийн алдарт Шанель, Луи Вюиттон зэрэг брэндийнхэнтэй хамтарч ажиллаж байжээ.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)