Р.Тиллерсон: Пхеньянд дипломат шугамаар шахалт үзүүлнэ
- 2017-08-30
- Дэлхий
- 0

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон “Умард Солонгос дахин пуужин хөөргөж туршсан явдал бол бидний эсрэг өдөөн хатгалга юм. Гэхдээ Вашингтоны тал Солонгосын хойгийн хямралыг энхийн замаар шийдвэрлэх гарц хайж байгаа” хэмээн “Фокс” телевизэд энэ сарын 28-нд өгсөн ярилцлагадаа онцоллоо. Мөн “Умард Солонгосын баллистик пуужингийн туршилт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчиж, АНУ болон холбоотныг эсэргүүцсэн үйлдэл. Олон улсын хамтын нийгэмлэг Солонгосын хойгийн цөмийн асуудлыг дипломат замаар шийдвэрлэх оролдлогыг Вашингтон дэмжиж байна. Бид Пхеньянд дипломат шугамаар шахалт үзүүлэн Умард Солонгосын талыг хэлэлцээрийн ширээнд суулгахыг хүсэлтэй байгаа” хэмээн ярьжээ.

Сэтгэгдэл (0)