А.Меркель: Дүрвэгсдийн асуудлыг шийдэх хэрэгтэй
- 2017-08-31
- Дэлхий
- 0

Германы канцлер Ангела Меркель 2015 оны дүрвэгсдийн хямралыг Европын холбоо сайтар зохицуулж чадаагүйг зэмлээд, Африкийн орнуудын хөгжилд үзүүлэх туслалцааг нэмэгдүүлж, дүрвэгсдийн хуваарилалтын төслийг шударгаар зохицуулахыг уриаллаа. Тэрбээр өнгөрсөн мягмар гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр, дүрвэгсдийн асуудлаар Европын холбооны дотоод хуваарилалт шударга бус хэмээн шүүмжилсэн юм. “Дүрвэгсдийн хямралыг зохицуулах нь ганцхан манай орны дотоод асуудал биш. Энэ асуудлыг дэлхий нийтээр хэлэлцэж шийдвэрлэсэн цагт Европын холбоо тогтвортой хөгжинө” хэмээн А.Меркель хэлэв. Өдгөө Франц, Герман, Итали, Испани зэрэг Европын дөрвөн орон болон Нигер, Чад, Ливи зэрэг Африкийн гурван орны удирдагчид болон Европын холбооны Гадаад хэрэг, аюулгүйн бодлого хариуцсан дээд төлөөлөгч Парист хууль бус дүрвэгсдийн асуудлыг авч хэлэлцэж байна.

Сэтгэгдэл (0)