Монголбанкны Эрдэнэсийн сангийн үзмэр үзэх хүсэлтийг онлайнаар авдаг боллоо

 

        Монгол Улсын түүх, соёлын ховор нандин үнэт зүйлсийн баялаг цуглуулга бүхийМонголбанкны Эрдэнэсийн сан үзмэрүүдээ шинээр дэглэн сэргээн засварлалаа.Үүнтэй холбогдуулж Эрдэнэсийн сангийн үзмэр үзэх хүсэлтийг цахимаар бүртгэдэг боллоо.

 

Монголбанкны Эрдэнэсийн сан нь эртний хүрэл зэвсгийн үеээс эхлэн дундад зууны түүхэнд холбогдох  олон зуун ховор үзмэрүүдээс гадна угсаатны зүй, Буддын шашны  холбогдолтой Өндөр гэгээн Занабазарын дэг жаягийн шүтээн, Түвдийн бурхан тахилын эд зүйлс, худалдааны мөнгөн тэмдэгт болон XVIII-XX  зууны түүх, соёлтой холбоотой үзмэрүүд зэрэг Монголчуудын хэл соёл, зан заншил, өв уламжлал, ахуй амьдралыг тод харуулах нэн ховор үзмэрүүдээс бүрдсэн байдаг.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)