Zara брэндийнхэн 40-өөс дээш насныхныг сонгов

 

Zara брэндийнхэн шинэ цуглуулгадаа 40-өөс дээш насны эмэгтэйчүүдийг сонгожээ. Хар ба цайвар бор өнгийн пальто болон хөвсгөр свитер цамцыг өдгөө 40 настай Польшийн загвар өмсөгч Малгосия Бела өмсч олон нийтэд танилцууллаа. Тэрбээр “Би залуудаа өөртөө итгэлгүй байсан. 10 эсвэл 20-оод жилийн өмнөхтэй харьцуулбал одоо өөртөө хамаагүй илүү таалагддаг. Нас ахих тусам хүн өөртөө итгэлтэй болдог юм байна. Энэ нь надад маш их таалагдаж байгаа” хэмээн брэндийн үндсэн санааг тайлбарласан байна. Шинэ цуглуулгад жийнсэн өмд, свитер, хослол гэх зэрэг өдөр тутмын хувцаснаас гадна өвөрмөц шийдэлтэй цөөн хэдэн загвар багтжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)