Адель кинонд тоглоно

 

Дуучин Адель дуулалт кинонд гол дүр бүтээхээр болсон тухай “The Sun” сонинд бичжээ. Дуучин бүсгүй Чарльз Диккенсийн “Оливер Твист” зохиолоос сэдэвлэсэн киноны Нэнсийн дүрийг бүтээх юм байна. Адель Лондон хотод өнгөрсөн долоодугаар сард хийсэн тоглолтынхоо дараа “Шинэ цомгийн аялан тоглолт дууслаа. Би Англи, Ирланд, Европ, АНУ- ын бүхий л нутаг дэвсгэрт тоглолтоо хийсэн. Лондон хот сүүлчийн зогсоол байв. Дараа дахиад хэзээ тоглохыг мэдэхгүй байна” гэсэн захидлыг шүтэн бишрэгчдэдээ илгээсэн юм. Эх сурвалжид дурдсанаар, дуучин бүсгүй кино зураг авалтын улмаас аялан тоглолтоо цуцалсан бололтой. Энэхүү зохиолоос сэдэвлэн бүтээсэн уран сайхны кино 1968 онд Оскарын таван шагнал хүртэж байжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)