“Исламын улс”-ын 2000 дайчныг устгажээ
- 2017-09-06
- Дэлхий
- 0

Иракийн Засгийн газрын цэрэг Тал Афарын төлөөх тулалдааны үеэр хэт даврагч “Исламын улс” бүлэглэлийн 2000 гаруй зэвсэгт дайчныг устгасан талаар тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ. Иракийн нэгдсэн үйл ажиллагааны ерөнхий командлах төвийн дэслэгч генерал Абдул Амир Яраллах энэсарын 2-нд хийсэн мэдэгдэлдээ “Засгийн газрын агаарын цэрэг, терроризмын эсрэг олон улсын холбооны байлдааны нисэх онгоцны хамгаалалтан дор 12 хоног байлдсаны эцэст “Исламын улс” бүлэглэлийн 2000 гаруй зэвсэгт этгээдийг устгалаа” хэмээжээ. Энэ тулалдааны үеэр Засгийн газрын 115 цэрэг амиа алдаж, 679 цэрэг шархадсан байна. Байлдааны бэлтгэл болон байлдааны үеэр Засгийн газрын цэрэг Тал Афараас 41 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн тухай эх сурвалжууд онцоллоо. Иракийн Ерөнхий сайд Хайдел Ал Абад, мөн өдөр Засгийн газрын цэрэг Тал Афарыг эргүүлэн авч, умард нутгийн Нинева мужийг чөлөөлсөн хэмээн мэдэгджээ.

Сэтгэгдэл (0)