Мүн Жэ Ин: Пхеньяны эсрэг хатуу шугам баримтална

 

Өмнөд Солонгосын пуужингуудад суурилуулах цөмийн цэнэгт хошууны жинд тавьсан хязгаарлалтыг хүчингүй болгохоор Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар тохиролцлоо. Умард Солонгосын өдөөн хатгалгатай холбоотойгоор энэхүү шийдвэрийг гаргасан байна. Мүн Жэ Ин Д.Трамп нар өнгөрсөн даваа гарагт утсаар ярьжээ. Тэдний яриа 40 минут үргэлжилсэн аж. Хөх ордны мэдээлснээр, устөрөгчийн бөмбөг туршсан Пхеньяныг тэд эрс зэмлэн буруушаасан байна. Сөүл АНУ-ын хамтарсан гэрээний дагуу Өмнөд Солонгос нь баллистик пуужингуудад 500 килограммаас их жинтэй цөмийн цэнэгт хошуу суурилуулах боломжгүй байв. Энэ хязгаарлалтыг хүчингүй болгохоор хоёр улсын удирдагчид тохиролцсоноор Сөүл шаардлага гарсан тохиолдолд Умард Солонгосын газар доорх цэргийн байгууламжууд болон удирдагчдынх нь нуувчийг устгаж чадахаар боллоо. Умард Солонгостой яриа хэлэлцээр хийх замаар буюу аядуу зөөлөн аргаар асуудлаа шийдвэрлэнэ гэж байсан Мү Жэ Ин “Пхеньяны эсрэг илүү хатуу чиг шугам баримтлах”- аар төлөвлөж буйгаа илэрхийлжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)