Д.Трампын бодлогыг Б.Обама шүүмжилжээ

 

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн Засгийн газрын үед дэвшүүлсэн цагаач хүүхдүүдийг эх орон руу нь буцаахыг хойшлуулах шийдвэрийг Д.Трамп цуцлахаа мэдэгдсэн билээ. Тус улсын Хууль зүйн сайд Сеансы Жеффа “Д.Трампын шийдвэр хэрэгжвэл 800 мянган хүн нутаг буцна” гэж энэ сарын 5-нд хэлсэн юм. Тэрбээр “Цагаач хүүхдүүдийг буцаахыг хойшлуулах шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн төдийгүй аюултай үр дагавар авчирна. Мөн ажлын байрны боломжийг хууль бус цагаачдад олгосноор хэдэн арван мянган америк иргэн ажилгүйчүүдийн эгнээнд шилжинэ” гэжээ. Барак Обамагийн Засгийн газар насанд хүрээгүй хүүхдүүдийг эх оронд нь буцаахыг хойшлуулах шийдвэрийг 2012 онд гаргаж, 2007 оноос өмнө АНУ-д ирсэн 16 нас хүртэлх хууль бус цагаач хүүхдүүдийг гэр оронд нь буцаахыг хойшлуулсан бөгөөд хоёр жилийн хугацаатай ажил хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрсөн юм. Эдгээр хүүхдийн ихэнх нь Өмнөд Америкаас цагаачилжээ.Одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийг Барак Обама шүүмжлэлтэй хүлээн авчээ. Тэрбээр “Цагаан ордон харгис шийдвэр гаргах гэж байна. Цагаач хүүхдүүд манай улсад хохирол, хөнөөлтэй зүйл хийгээгүй шүү дээ” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн юм.

 

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)