Английн эрх баригчид цагаачдын бодлогоо чангатгана

            

 

Их Британи Европын холбоог орхисны дараа цагаачдын талаар хатуу бодлого баримтлах юм байна. “The Guardian” сонинд бичсэнээр, Их Британийн Засгийн газар дүрвэгч хүлээн авах тоогоо хязгаарлахаас гадна ажиллаж, амьдарч буй гадаадын иргэдэд чиглэсэн хуулийн зохицуулалтаа чангатгах аж. Их Британий Ерөнхий сайд Тереза Мэй цагаачлалын хатуу бодлого явуулахаа 2016 онд мэдэгдсэн ба хууль бус цагаачид ажиллаж байх магадлалтай барил­ га, асрамж үйлчилгээ, цэвэрлэгээ, такси, машин угаалгын салбарын ажил олгогчдод хатуу сануулга өгчээ. Тэрбээр “Цагаачлалын хуулийг зөрчиж, хямд ажиллах хүч хайж буй ажил олгогч нарт хатуу сануулга өгнө. Орчин үеийн боолчлол бол манай нийгмийн хамгийн эмзэг хэсгийнхний амьдралыг сүйтгэж байгаа харгис гэмт хэрэг юм” гэв. Мөн Европын холбооноос Их Британид шилжин ирэгсдийг хязгаарлах хэрэгтэйг Т.Мэй онцол­ жээ. “Их Британи худалдаа, цагаачлал, гадаадын шууд хөрөнгө оруулалтын чиглэлээр эдийн засгийн хаалттай орчныг бүрдүүлбэл урт хугацаанд дотоодын инноваци, өрсөлдөх чадвар, бүтээмж, үйлд­ вэрлэлд сөргөөр нөлөө­ лөх эрсдэлтэй” гэж Барууны шинжээчид үзэж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)