“Спартак” цагаан шонхорыг сонгожээ

 

Санкт-Петербургийн “Зенит” хөлбөмбөгийн клубийн бэлгэ тэмдгээр мануулыг, “Спартак”-ийнхан цагаан шонхор шувууг сонгосон талаар ОХУ-ын Байгаль орчны сайд Сергей Донской мэдээллээ. Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос ховор ан амьтныг хамгаалах, алдартай хөлбөмбөгчдийг байгаль орчны элч болохыг уриалж буй энэ үед Оросын нэр хүндтэй клубүүдийн гаргасан санаачлагыг тус улсын Засгийн газар дэмжжээ. Мануул, цагаан шонхор Оросын Улаан номд орсон амьтан бөгөөд тоо толгой нь эрс цөөрчээ. “Зенит”, “Спартак” клуб эдгээр амьтны тоо толгойг өсгөх, хулгайн анчдын золиос болохоос хамгаалах юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)