Б.Бямбадорж: БӨӨРНИЙ ЧУЛУУ БУТЛАХ эмчилгээний технологийг нэвтрүүлсэн

 

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал Б.БЯМБАДОРЖТОЙ ярилцлаа.

 

-Танай байгууллагын хувьд хоёр дахь удаагаа Олон улсын хурлыг зохион байгуулж байна. Энэ удаагийнх бөөрний мэс заслын чиглэлээр болж байна. Бөөрний мэс заслын тасгийг яагаад Урологи-Андрологийн төв болгохоор болсон бэ?

 

-Юуны түрүүнд хөгжлийн түүхийн багагүй хугацааг хамтдаа туулж, түүчээлэн яваа бөөрний мэс засал хэмээх том салбарын бүхий л эмч, мэргэжилтнүүддээ түүхт ойн баярын мэнд хүргэе. Монгол Улсад Шинжлэх ухааны эмнэлэг 1925 онд үүсч, нэгдсэн эмнэлгийн зохион байгуулалтад 1929 онд анх орсон түүхтэй. Тэр цагаас хойш хүн ардын дундах өвчлөлийн бүтэц, түүнд үзүүлэх эмнэлгийн тусламжийн шаардлага хэрэгцээг үндэслээд төрөлжсөн мэргэжлийн ч Үүний нэг нь бөөрний мэс заслын чиглэл юм. Одоогоос 60 жилийн өмнө Бөөрний мэс заслын тасаг байгуулагдаж, улс орны хэмжээнд үзүүлэх тусламж, үйлчилгээ нь Улсын нэгдүгээр төв эмнэлэгт төвлөрөөд өдийг хүрлээ. Дэлхий нийтэд бөөрний мэс засал, эрэгтэйчүүдийн эмгэг (Андрологи) судлал хоёр хамтдаа хөгжсөөр ирсэн. Тиймээс бид Урологи- Андрологийн төвийг хоёр жилийн өмнө байгуулж тусгайлан хөгжүүлж, эмч мэргэжилтнүүдээ бэлтгэж, тусламж үйлчилгээний шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган ажиллаж байна. Урологи-Андрологийн төвийг байгуулснаар үндэсний хэмжээнд аймаг болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд эмч, мэргэжилтнүүдийг сургах, сургалт арга зүйгээр хангах, цаашдын шинэ технологи инновацийн бодлогыг тодорхойлох үүргийг хүлээдэг.

 

-Манай улсад УНТЭ нь бөөрний мэс заслаас гадна бөөр шилжүүлэн суулгалт болон бусад эмчилгээ хийдэг ганцхан байгууллага. Өнөөдрийн байдлаар танай байгууллага бөөрний чиглэлээр ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?

 

-Бид олон улсад хийж буй эмчилгээ, тусламж, үйлчилгээг ард иргэд маань өөрийн орондоо авах бүрэн боломжтой болгохыг зорьдог. Тиймээс анагаах ухааны дээд оргил нь гэгддэг Эрхтэн шилжүүлэн суулгалтыг бид өөрийн орондоо нутагшуулах тал дээр нэлээдгүй ажлууд хийсний нэг нь бөөр шилжүүлэн суулгалт. Одоо манай улсыг харьцангуй олон улсад бөөр шилжүүлэн суулгалтыг амжилттай нутагшуулж байна гэдгээр нь мэддэг боллоо. Харин бөөрний мэс заслын чиглэлээр өнгөрсөн онд зайнаас чулуу бутлах эмчилгээний технологийг нэвтрүүлсэн. Ер нь лазер эмчилгээнээс бусдыг нь УНТЭ- ийн Урологи-Андролгийн төвд бүрэн нутагшсан гэж хэлж болно. Бидний ажлын үр дүн, судалгаа, шинжилгээнүүдийг бусад орны эмч нартай харьцуулан үзэхэд ижил үр дүнтэй харагдаж байгаа юм. 2017 оныг ЭМЯ-аас “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан эмчилгээ, оношлогооны шинэ инновацийг нэвтрүүлэх, орчин үейин эмчилгээнүүдийг хийхээс гадна иргэдэд мэдээ, мэдээллийг олон сувгаар хүргэх тал дээр анхаарч ажиллаж байна. Ялангуяа бөөр шээсний замын үрэвсэлт өвчнүүд, бөөрний чулуунаас сэргийлэх талын мэдээллийг иргэдэд өгөх тал дээр анхаарч байна. Цаашид энэ тал дээр бидэнд зорьсон, хийхээр төлөвлөсөн зүйл олон байна.

 

-Улсын нэгдүгээр төв эмнэлгээс Урологи- Андрологийн төвд чиглэсэн ямар ажил хийж байна бэ?

 

-УНТЭ-т аль нэгэн төрөлжсөн хэлбэрийн салбарыг давамгайлан удирдана гэсэн байр суурийг баримталдаггүй. Учир нь, манай эмнэлэгт бусад эмнэлгүүдэд байхгүй арваад төрлийн нарийн мэргэжлийн салбарууд бий. Салбар болгон цаанаа их хариуцлагатай байдаг учраас бүхэл салбарууд дээр ижил байр суурьнаас хандаж ажилладаг. Бөөрний мэс заслын чиглэлээр 2005 оноос үзлэг, кабинетын тоог нэмэх, эмч нарын орон тоог нэмэгдүүлэх, иргэдийн тав тух, аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч ажилласан. Бөөрний мэс заслын кабинетаар үйлчлүүлж байгаа иргэдэд гаднын орнуудын адил төвлөрсөн үйлчилгээнд хамрагдах бололцоогоор хангах, тасгийг шинэчлэн тохижуулах зэрэг олон ажлыг эхнээс нь хийгээд явж байна. Сүүлийн жилүүдэд бөөрний мэс заслын профессорын багтай хамтран орон нутгийн эмч нарыг шинээр сургах, үзүүлэх мэс засал хийж дадлагажуулах, бөөрний мэс заслын шинэ технологи нутагшуулах тал дээр санаачлан ажиллаж байна. Жилдээ нэгээс хоёр удаа БНХАУ, БНСУ, АНУ зэрэг орны мэргэжил нэгт эмч нарын багийг урьж, хамтарсан мэс засал хийх, тэднээс туршлага судлах, өндөр нарийн мэргэжлийн профессоруудын тусламж үйлчилгээг Монголын ард иргэдэд хүргэх тал дээр нэлээдгүй анхаарч ажиллаж байна.

 

-Манай улсад дурангийн мэс засал хийх тоног төхөөрөмж хэр хүрэлцээтэй байдаг вэ?

 

-Тоног төхөөрөмжийн хувьд хоёр жилийн өмнө сайн хангасан. Засгийн газрын хөрөнгө оруулалтаар таван аймагт бөөрний мэс заслын дурангийн шинжилгээний тоног төхөөрөмж суурилуулсан. Харамсалтай нь, орон нутгийн эмнэлгүүд ашиглалтын хувьд төдийлөн сайн биш байна. Тиймээс манай эмнэлгээр үйлчлүүлэх орон нутгийн үйлчлүүлэгчдийн төвлөрөл буурахгүй байгаа учраас тоног төхөөрөмжийн элэгдэл хорогдол төдий чинээгээр их байна. Тиймээс дараагийн сэлбэлтүүдийг хийхэд хөрөнгө оруулалтын тал дээр анхаарах хэрэгтэй байна. Энэ оны сүүлээр элэгдэлд орсон төхөөрөмжөө сэргээх, шинэчлэх, тооцох зэрэгт анхаарлаа хандуулж байгаа.

 

-Урологи-Андрологийн төвийн 60 жилийн ойн Олон улсын хурлаас гарах үр дүнг хэрхэн харж байна вэ?

 

-Бид өнгөрсөн онд БНТУ- ын эмч нартай хамтран эрэгтэйчүүдийн эмгэг судлалын чиглэлээр үндэсний хэмжээний семинарыг зохион байгуулсан. Энэ удаагийн олон улсын хуралд зөвхөн бөөрний мэс заслын дуран биш, андрологи буюу эрэгтэйчүүдийн эмгэг судлал, дурангийн мэс засал, эрхтэн шилжүүлэн суулгалт, чулуу эмчилгээний менежмент зэрэг бүх талаас нь хамарсан олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах гэж байна. Ингэснээр гадаадын профессорууд өөрсдийн ажлын талаар мэдээлэл өгөх, манай эмч, мэргэжилтнүүд хийсэн ажлаа тоймолж хуралд оролцогчдод танилцуулах, цаашид юун дээр анхаарах, бидний тусламж үйлчилгээ явуулж буй тоног төхөөрөмж аль төвшинд байгаа вэ гэх мэт бүхий л төвшинд судалгаа хийх боломжтой болж байна. Мөн гадны зөвлөх профессоруудтай хэлэлцүүлэг хийж, зөвлөгөө авах таатай боломж нээгдэж байна. Тиймээс тус хурлаас нэлээд сайн үр дүн гарна гэж найдаж байна.

 

-Танай эмнэлэг харьцангуй гадаад харилцаа, түншийн холбоо сайтай байгууллага гэдэг. Энэ удаагийн олон улсын хуралд залуу эмч нарыг сургасан, мөн гаднын эмч, мэргэжилтнүүд оролцоно гэсэн?

 

-Аливаа байгууллага найдвартай харилцагч, итгэлтэй түншийн холбоон дээр үйл ажиллагаа нь өргөжиж хүрээгээ тэлдэг. Бид ч мөн сайн түнштэй холбогдсон учраас өнөөдөр эрхтэн шилжүүлэн суулгах, эмч ажилчидаа гадаадад сургалтад хамруулах, гаднын эрдэмтэн профессоруудыг өөрийн орондоо урьж туршлага солилцох зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн хуралд БНСУ-ын эмч нар ирж мэс засал хийх, БНХАУ-ын эмч нар өөрсдийн лазерын технологийн аппаратаар тус тус мэс засал хийж үзүүлнэ. Уг мэс заслыг нээлттэйгээр шууд дамжуулж, дэлгэцээр хурлын оролцогчдод харуулах юм. Энэ арга хэмжээ бол хурлын гол онцлог юм.

 

-Эмнэлгийн үйлчилгээг сайжруулахын тулд юу анхаарах ёстой вэ?

 

-Орчин үед эмчилгээ оношилгоо хийхэд зөвхөн гараараа биш, өндөр инновациуд нэвтрээд тоног төхөөрөмж шаарддаг болсон. Аппарат, тоног төхөөрөмжийг хангах нэг асуудал, түүнийг тасралтгүйгээр ажиллуулах, эргээд элэгдэл үүсэхэд буцаан сэргээх энэ менежмент манай аль ч салбарт дутагдалтай байна. Тиймээс холбогдох газрууд иймэрхүү нарийн мэргэжлийн зовлонг ойлгох хэрэгтэй байна. Чулуу бутлах аппаратыг бүтэн жилдээ найдвартай ашиглахын тулд тухайн үйлдвэрлэгч компанитай алтан гэрээг жилийн хугацаанд 100 орчим сая төгрөгөөр байгуулдаг. Тухайн компани онлайнаар аппарат тоног төхөөрөмжөө цаанаасаа хянаад, эвдрэхээс өмнө засч өгдөг. Үүнийг бид нэвтрүүлж, нутагшуулах хэрэгтэй. Мөн орон нутагт хэрэглэхгүй байгаа тоног төхөөрөмжийг төвийн Нэгдсэн эмнэлгүүдэд түр хэрэглүүлэх гэх мэт зохицуулалт хэрэгтэй байна. Эрүүл мэндийн салбар өдрөөс өдөрт сайжирч байгаа боловч иргэдийнхээ өнөөгийн хэрэгцээ, шаардлагад бүрэн хүрэхэд илүү дэвшилт, менежмент хэрэгтэй байна.

 

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танай хамт олонд баярын мэнд хүргэе!

 

-Баярлалаа. Анагаах ухаан өнөөдөр эмчилгээ, сувилгаа, эрдэм судлал, сургалтын цогц үйл ажиллагааг эрхэмлэх болсон. УНТЭ-ийн удирдлагын багаас хийж буй инноваци, технологи болон сайжруулсан зохион байгуулалтын шийдлүүдэд байнга манлайлан ажиллаж байдаг ахмад, залуу үеийн залгамж холбоог үндэс болгосон байнгын шинийг эрэлхийлэгч, бүтээлч сэтгэлгээтэй Урологи- Андрологийн төвийн дарга Д.Баян-Өндөр эмч болон төвийн хамт олондоо түүхт 60 жилийн ойн мэндийг хүргэе.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Dons (197.211.58.7)

    2021-02-03

    сайн байцгаана уу, би танд бөөрний асуудлаас аврах, бөөрний өвчнөөр шаналж байна уу гэх мэт чухал мэдээллүүдийг та бүхэнтэй хуваалцахаар ирлээ. Бид чамайг бүрэн эмчилдэг ургамлын гаралтай эмийг мэддэг, би амьд гэрч бөгөөд миний дөрвөн найз эдгэрсэн. Тэрээр танд 14 хоногийн дотор эмчлэгдэх ёстой ургамлын гаралтай эмийг илгээсэн бол бөөрний архаг өвчин, шээсний замын үрэвсэл, бөөрний чулуу зэрэг бөөрний өвчнөөр өвдсөн үү, тэр даруй доктор Окостой холбоо бариарай. үндэс эм DR OKOS ургамлын гаралтай гэр бол таны асуудлын шийдэл юм. Др окос гэх мэт өвчнийг анагаах чадвартай хүн байхад хүлээгээд зовох хэрэг юу байна. Бөөрний архаг өвчин. Бөөрний чулуу Шээсний замын халдвар HERPES ХДХВ / ДОХ ХАВДАР ЦОХИЛТ ЗҮРХНИЙ АЖИЛЛАГАА чимээгүй битгий үхээрэй, түүнтэй холбоо барихад л хангалттай, okosherbalhome@gmail.com, мөн та түүний + 2348134156715 ватсап дугаараар холбогдох боломжтой. okosherbalhome@gmail.com

  • өвөө (139.5.216.205)

    2017-09-08

    улаанбаатарын алдартай гомо өвөө мөнхөө болиоч ээ залуусаас ичиж амьдарий