Си Жиньпин: Хөгжиж буй орнуудыг дэмжих хэрэгтэй

 

БРИКС-ийн таван орон болох Египет, Мексик, Тажикстан, Гвиней, Тайланд улсын удирдагчид харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хамтын хөгжлийг ахиулах сэдвээр хуралдсан байна. Талууд Өмнөдийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай санал солилцжээ. Энэ удаагийн “БРИКС+” хэлэлцээрт оролцсон Египет, Мексик, Тажикстан, Гвиней, Тайландын төрийн тэргүүнийг Хятад улсын дарга Си Жиньпин урьжээ. Тэрбээр” Шинэ мянганы босгон дээр хөгжиж буй зах зээлийн орнуудыг дэмжих хэрэгтэй. Шинээр хөгжиж буй зах зээлийн орнуудтай хамтран ажиллаж, нээлттэй эдийн засгийг байгуулж, 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хамтдаа хэрэгжүүлнэ. Дэлхийн эдийн засгийн бүтцийн зохицуулалт, түүхэн боломжийг хамтдаа ашиглаж олон салбарт хамтран ажиллая” гэв. Хятадын талын дэвшүүлсэн “Нэг бүс нэг зам” санаачилга болон 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг дэмжин хэрэгжүүлэхээ талууд мэдэгджээ.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)