Робби Уильямс Моксвад хийх тоглолтоо цуцалжээ
- 2017-09-08
- Энтертайнмент
- 0

Английн дуучин Робби Уильямс Москва болон Санкт-Петербургт хийх тоглолтоо цуцалжээ. Энэ талаар түүний төлөөлөгч албан ёсоор мэдэгдсэн байна. Учир нь, тэрбээр бие болоод сэтгэл санааны хувьд хүндхэн байгаа гэдгээ “Sunday Times” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Мөн тэрбээр ОХУ-ын Сочи хотноо зохион байгуулж буй шинэ залуу уран бүтээлчдийг тодруулах зорилготой “New Wave” хэмээх олон улсын тэмцээний хаалтын тоглолтод оролцож чадахгүй болсон байна. Өнгөрсөн зун тэрбээр 1.1 сая үзэгчдэд аялан тоглолтоо толилуулсан юм. Түүний биеийн байдал сайжирмагц аялан тоглолтоо үргэлжлүүлэх болно гэдгээ мэдэгдээд байгаа аж.
Г.Сүрэн

Сэтгэгдэл (0)