Хятад улс дуунаас хурдан галт тэрэг бүтээнэ

 

Хятадын сансрын технологийн корпорац цагт 4000 километр хурдлах чадалтай дуунаас хурдан галт тэрэгний төслөө танилцуулжээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, дуунаас хурдан сансрын нислэгийн технологийг галт тэрэгт ашиглаж, саатуулагчгүй вакум хоолойгоор пуужин шиг хурдтай хөдөлгөх юм. Энэ төрлийн хурдан галт тэрэгний хурдаа нэмэх, хасах үйл явцыг жирийн хүний бие хүлээн авч чадахуйц хурдны хэмжээнд төлөвлөж, аюулгүй байдал, тав тухыг чухалчлахаа зохион бүтээгчид нь мэдэгдсэн байна. Хятадаас гадна АНУ-ын супер хурдны төмөр замын “HTT”, “Hyperloop One” компаниуд цагт 1000 километрээс дээш хурд авах хүчин чадалтай галт тэрэг зохион бүтээж байгаа юм. Хятадын дуунаас хурдан галт тэрэг бүтээх төсөл дээр олон улсын 20 гаруй судалгааны байгууллага хамтран ажиллахаа илэрхийлжээ. “Энэ төслийг нээлттэй хэрэгжүүлнэ. Бид олон улсын томоохон байгууллагуудтай холбоо тогтоосон. Технологийн нийлүүлэлтээс гадна хөрөнгө оруулалт чухал. Дуунаас хурдан галт тэрэг цаг хугацаа хэмнэхээс гадна цаг агаарын нөхцөлөөс хамаарахгүй, шатахуун зарцуулахгүй, хотын метротой холбож болох зэрэг олон давуу талтай юм байна.

 

Б.Саруул

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)