Нефтийн үнэ 40-43 ам.долларт хүрнэ гэв

 

Ирэх онд нэг баррель газрын тосны үнэ тийм ч өндөр биш байх бөгөөд дунджаар 40-43 ам.долларт хүрэх төлөвтэй гэсэн таамгийг “Роснефть” компанийн тэргүүн Игорь Сечин “Россия 24” телевизэд ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. Түүний үзэж буйгаар, шатдаг занарын үйлдвэрлэл нэмэгдэж байгаагийн зэрэгцээ АНУ-д үнэд нөлөөлөх санхүүгийн нөлөөлөл ихэсч буй нь газрын тосны үнэ буурахад хүргэж байгаа аж. Тэрбээр “Өнөөгийн байдлаар ам.долларын ханшны уналт 20 орчим хувьтай байна. Хэрвээ тодорхой тооцооллоор бодож үзвэл АНУ-д нэг баррель газрын тосны бодит үнэ 40 орчим ам.доллар болж байгааг олж мэдэх болно” гэж онцолсон байна. Үүнээс өмнө ОХУ- ын Эрчим хүчний сайд Александр Новак Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр нэг баррель газрын тосны үнэ 2018 онд 45-55 доллар байна гэж мэдэгдсэн юм. Харин тус улсын Эрчим хүчний яам газрын тосны үнэ энэ оны хоёдугаар хагаст нэг баррель нь 50-60 ам.долларт хүрнэ гэсэн таамаг дэвшүүлжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)