Турк улс S-400 зенит пуужингийн системийг худалдаж авна

 

Турк улс S-400 зенит пуужингийн системийг худалдаж авах урьдчилгаа мөнгөө Орост төлсөн талаар “Итартасс” агентлаг мэдээллээ. Энэ талаар Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Казахстан улсад айлчлал хийснийхээ дараа “Hyrriyet” сонинд мэдээлэл өгсөн байна. Тэрбээр “Манай итгэлт төлөөлөгчид S-400 пуужингийн систем худалдаж авах гэрээнд гарын үсэг зурсан. Мөн 2.5 тэрбум ам.долларын урьдчилгаа төлбөрийг төлчихсөн талаар надад хэлсэн. Оросоос бидэнд зээл олгох процессыг эхлүүлнэ. В.Путин Ерөнхийлөгч бид хоёр энэ тал дээр санал нэг байгаа” хэмээн ярьсан аж. Үүнээс гадна Турк улс НАТО-гийн радартай таардаггүй учраас Оросын системийг худалдаж авахаас татгалзана гэж барууны мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байгаад Ерөнхийлөгч Т.Эрдоган тайлбар хийсэн байна. Тэрбээр “Бид хэрхэхээ өөрсдөө шийднэ. Улс эх орныхоо аюулгүй байдлын төлөө хариуцлага хүлээнэ” хэмээн ярьжээ. Уг пуужингийн систем нь 400 км-ийн алсад хүрч байг устгах хүчин чадалтай аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)