АНУ-ын өр түүхэндээ анх удаа 20 их наядыг давжээ
- 2017-09-13
- Дэлхий
- 0

АНУ-ын Засгийн газрын өр өнгөрсөн баасан гарагт түүхэндээ анх удаа 20 их наяд ам.долларын босгыг давлаа гэж Төрийн сангийн мэдэгдэлд дурдсаныг “The Hill” сайт уламжиллаа. Конгресс өрийн дээд босгыг гурван сарын хугацаатайгаар өсгөх тухай хуулийг баталсны дараа ийнхүү ҮНБ-ийн хэмжээ 19.84 их наяд ам.долларын төвшнийг давж, 20.1 их наядад хүрчээ. Тус улсын Засгийн газрыг цаашид зээл авахгүйгээр үйл ажиллагааг нь явуулахын тулд Сангийн яам хүчин чармайлт гаргаж, Цагаан ордон Конгресстой зөвлөлдөх боломжтой болсноор Конгресс өнгөрсөн долоо хоногт улсын өрийн дээд босгыг түр хугацаагаар өсгөх тухай хуулийг баталсан аж. АНУын Ерөнхийлөгч Дональд Трамп дээрх хуульд өнгөрсөн баасан гарагт гарын үсэг зурсан бөгөөд ингэснээр хөрөнгө мөнгө зээлэх процессыг сэргээх боломжтой болж байгаа юм байна. Үүний сацуу улсын өрийн шинэ хязгаар улсын албан байгууллагуудад зөвхөн арванхоёрдугаар сарын 8 хүртэл буюу ирэх оны санхүүгийн жилийн холбооны төсөв дээр Конгресс ажиллах хугацаанд үйлчлэх гэнэ.

Сэтгэгдэл (0)