Х.Клинтон: Эцсээ хүртэл амьдрах нь миний зарчим
- 2017-09-16
- Дэлхий
- 2

Хиллари Клинтоны “Юу болсон бэ” номын нээлт энэ сарын 12-нд болсон билээ. АНУ- ын Ардчилсан намын лидер хатагтайн шинэ ном 512 хуудас юм байна. Энэхүү номдоо Хиллари Клинтон өөрийгөө “Хаан ширээний тоглоом” зохиолын хатан хаантай адилтгажээ. Түүний шинэ номын хамгийн сонирхолтой хэсгээс ТАСС агентлаг эшлэснийг хөрвүүлэн хүргэж байна. Хиллари юу болсныг тайлбарлах зорилгоор энэ номоо бичсэн аж.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ҮЕЭР ЮУ БОЛОВ
Энэ ном өнгөрсөн оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бүрэн тайлан биш. Энэ миний түүх юм. Би зүгээр үйл явдлын цаана юу болсныг буюу хөшигний ард өрнөсөн нууцаас дэлгэхийг хүссэн. Магадгүй танд хөгжилтэй, сургамжтай, итгэмээргүй, зүгээр л ойлгомжгүй, толгой эргэм үйл явдал шиг санагдаж болно. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд эмэгтэй хүн байх хэцүү. Би ялагдсандаа сэтгэл дундуур байгаагүй. Миний амьдралын зарчим эцсээ хүртэл амьдрах юм. Би улс төрд эргэн ирэхийг хүсч байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн анхны эмэгтэй болж, тайзан дээр илтгэл уншсан кампанит ажлынхаа үеийн дурсамжаас хуваалцахыг хүссэн. Түүнчлэн сонгуулийн хугацаанд би Бернигийн (Берни Сандерс) довтолгоонд хариу өгөх гэж багагүй шаналсан. Манай баг Бернийг дэмжигчдийг алдахыг хүсэхгүй байсан. Ерөнхийлөгч асан Барак Обама намайг сэтгэлээ чангалахыг сануулж байв. Бид олон зүйлийг хэлэлцсэн ч Берни нэр дэвшсэн юм. Тиймээс тэр намайг буруутгаж байсан.
ТРАМП МЭТГЭЛЦЭЭНИЙ ҮЕЭР “ҮЛБЭГЭР” БАЙСАН
Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь удаагийн хэлэлцүүлэг дээр Д.Трамп “үлбэгэр” байсан. Би тухайн үед "Трамп хэвийн биш" гэж бодсон шүү. Тэрбээр мэтгэлцээнээс хоёр хоногийн өмнө эмэгтэйчүүдийг заналхийлсэнийг бүгд мэднэ. Шууд нэвтрүүлгийн үеэр намайг хаашаа ч алхсан тэр дагаж, ширтэж, гомдоллож байсан. Энэ надад эвгүй байсан юм. Би “Араас алхахаа боль. Чамайг эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлэх дуртайг мэднэ. Гэхдээ би чамаас айхгүй" гэж хашгирмаар санагдсан шүү. Гэхдээ би туршлага зааж тайван, хүлээцтэй хандах хэрэгтэй гэж шийдсэн. Дональд Трамп ардчилсан хүн биш. Би түүнийг гүтгэж байгаа юм биш. Тэрбээр өөрөө үүнийг тунхагласан. Д.Трамп Цагаан ордны төлөө ч биш Ардчилсан намыг нураахын тулд сонгуульд өрсөлдсөн.
ОРОС Д.ТРАМПЫГ "ХҮҮХЭЛДЭЙ"-ГЭЭ БОЛГОСОН
Кремлийн эзэн В.Путин сонгуульд хөндлөнгөөс оролцохыг оролдож, нөхөрсөг “хүүхэлдэй”- тэй болохыг хүссэн. Харин В.Путин юу хийснээ мэдэрсэн гэдэгт би итгэлтэй байна. Гэхдээ тэрбээр хэзээд хамгийн сүүлд шийдвэр гаргадаг байсан. Тэрбээр (Путин) бидний хамар дор манай ардчиллын эсрэг нуугдсан нууц халдлагыг эхлүүлэх нэгэн. Ерөнхийлөгч асан Б.Обама 2016 онд телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр ард түмэнд хандан ардчилал дайралтад өртөж байгааг сануулахсан. Магадгүй олон америк хүн аюул нүүрлэсэн цагт л юу болсныг ухаарах байх.
СОНГУУЛЬ ГЭРЛЭЛТИЙГ МИНЬ УХААРУУЛСАН
2016 онд кампанит ажлын үеэр би гэрлэлт гэдэг зөвхөн цаасан дээр бичээстэй зүйл биш юм гэдгийг ойлгосон. Хүнд үед Билл надад ном уншиж, сайхан хоол хийж өгдөг. Би түүнийг үргэлж хайрлах уу? Бидний гэрлэлтэд уур хилэн, дургүйцэл, үл ойлгоцол байж болох уу гэж өөрөөсөө үргэлж асуудаг. Эцсийн хариулт мэдээж тийм.
КЛИНТОН СОНГОДОГ КАМПАНИТ АЖИЛ, ТРАМП ШОУ ЗОХИОН БАЙГУУЛСАН
Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг улс төрийн хөтөлбөртэй сайтар тунгаан бодож, эвслийн нарийн ширийн эв нэгдлийг бий болгосон хөтөлбөртэй зохион байгуулах ёстой. Ийм үед Дональд Трамп америкчуудын уур хилэн, зэвүүцлийг өдөөж, чадварлаг, өршөөлгүй реалити шоунд голлон оролцсон юм. Тэрбээр жинхэнэ сонгодог кампанит ажил гэж юу байдгийг мэдэхгүй.
ТРАМПАД УТСААР БАЯР ХҮРГЭХ АМАР БАЙГААГҮЙ
Энэ бол миний амьдралд тохиолдсон хамгийн хачирхалтай мөчийн нэг байсан. Би Д.Трампад баяр хүргэж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдсэн. Гэтэл тэрбээр хөршийнхөө барбекю хийе гэсэн саналаас татгалзаж байгаа мэт хандсан. Би тэр үед тэнэг байдалд орсон шүү.
Х.Эрдэнэзаяа

Сэтгэгдэл (2)
zochin (139.5.218.210)
Vetgel zuin daramtaasaa odoo hurtel garch chadaagui Trampiig myalsaar bgaamdaa
ynsan bohod shaltag myndahgyi (108.252.181.37)
zail zail