Үр хөндөлт хийлгэж буй эмэгтэйчүүдийн 70 гаруй хувь нь 20-34 насных байна

 

2016 онд Улсын хэмжээнд 18 мянга 316 эмэгтэй үр хөндөлт хийлгэсэн статистик мэдээ гарчээ. Энэ нь 2015 онтой харьцуулахад 0.8 хувиар өссөн үзүүлэлт юм.

Үр хөндөлт хийлгэж буй эмэгтэйчүүдийг насны бүлгээр авч үзэхэд:

20-иос доош насны охид 5.0 хувийг

20-34 насны эмэгтэйчүүд 70.7 хувийг

35-аас дээш насны эмэгтэйчүүд 24.3 хувийг эзэлж байна

Үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн 18 хувь нь өмнө нь төрж байгаагүй охид, бүсгүйчүүд байна.

Хүсээгүй жирэмслэлт, нийгэм эдийн засгийн байдал, ажилгүйдэл, ядуурал, эрт жирэмслэлт нь эмэгтэйчүүд үр хөндөлт хийлгэх үндсэн шалтгаан болдог аж.

Үр зулбуулах эм уугаад хүндэрсэн үедээ улсын эмнэлэгт хандсан тохиолдол цөөнгүй гарч байна. Үр зулбуулах эм уусан охид бүсгүйчүүдийн 80 гаруй хувь нь хууль бус, чанар, аюулгүй байдлын баталгаагүй эм худалдаж авсан байдаг аж. Энэ нь хууль бусаар гар дээрээс үр зулбуулах эмийг худалдан борлуулах, эмийн далд худалдаа буурахгүй байгаатай холбоотой.

Зөвхөн онцгой нөхцөлд үр хөндөлт хийхийг зөвшөөрдөг

Эхийн хэвлий дэх ураг удамшлын болон бие эрхтний гаж хөгжилтэй болох нь тогтоогдсон, жирэмслэлт нь эхийн амь насанд ноцтой аюул учруулж болох онцгой нөхцөлд эмч нарын шийдвэрээр жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалж /үр хөндөлт хийж/болно. Үр хөндөлтийг зөвхөн Эх барих, эмэгтэйчүүдийн ор бүхий, Эрүүл мэндийн яамнаас магадлан итгэмжлэгдсэн 24 цагийн үйлчилгээтэй эмнэлгүүд хууль, стандартад заасан заалтын хүрээнд хийдэг.

 

Г.Лхагва

Zaluu.com

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)