“Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичиг боловсруулах” ажлын хэсэг байгуулагдлаа
- 2017-09-19
- Эдийн засаг
- 2

Жилийн жигнэсэн дундаж хүү нь 20 орчим хувьтай байгаа банкны зээлийн хүүг хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлтийг дэмжихүйц түвшинд хүргэж бууруулах шаардлага өндөр байсаар ирсэн. Үүний тулд судалгаанд суурилсан, бодит байдал дээр хэрэгжихүйц стратегийн баримт бичиг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх бодлогын шат дараатай арга хэмжээг тодорхойлох асуудал чухал байна.
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А-241тушаалаар “Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичгийн төсөл боловсруулах” ажлын хэсгийг байгууллаа. Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүндМонголбанк, арилжааны банкны төлөөллөөс гадна их дээд сургууль, эдийн засгийн судалгаа, шинжилгээний байгууллагын хөндлөнгийн, хараат бус төлөөллийг багтаав. Баримт бичгийн төслийг 2018 оны 2 дугаар сард багтаан бэлэн болгоно.
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн A-241 дугаар тушаалтай энд дарж танилцана уу.

Сэтгэгдэл (2)
AX (150.129.143.117)
Зөв байна. Тэгэх хэрэгтэй байсан юм. Үр дүн гарна. Амжилт хүсье
(103.212.118.72)
Toriin bankind tomilson sadan toroldoo sariin 18 sayiin tsalin awaxiig ni zowshoorood bwal tanii ene tushaalaas chin ur dun gej garaxgui l bolow uu?Eswel arduudiig xoshgiruulax neg xelber uu?