Д.Трамп: Пхеньяны аймшигтай дэглэмийг нураах хэрэгтэй
- 2017-09-22
- Дэлхий
- 1

НҮБ-ын Ерөнхий ассамб лейн 72 дугаар чуулган өн гөрсөн мягмар гарагт эхэл лээ. Чуулганд 90 улсын төрийн тэргүүн, таван дэд Ерөнхийлөгч, 39 орны Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдын гурван орлогч, 52 сайд оролцжээ. НҮБ-ын гишүүн орны төлөөлөгчид дэлхий нийтийн өмнө тулгамдсан сэдвээр санал бодлоо илэрхийлдгээрээ Ерөнхий ассамблейн чуулган ач холбогдолтой. Чуулганыг НҮБын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нээж хэлсэн үгэндээ “Умард Солонгос, Ираны цөмийн зэвсгийн асуудал олон улсын анхаарлын төвд орж “Хүйтэн дайн” дууссанаас хойшх хамгийн халуун сэдэв боллоо. Цөмийн зэвсгийн аюул хийсвэр түгшүүр биш. Умард Солонгосын цөмийн тур шилтын бараан сүүдэрт олон сая хүн амьдарч байна. Байдал хурцдахын хэрээр шударга ёсны золиос болох магадлал ихэсч дарийн утаа үнэртсэн үг яриа үхлийн буруу ойлголтыг бий болгож мэднэ. Бид дайтаж хэрхэвч болохгүй. Цөмийн зэвсгээс үүдэлтэй аюул занал түгшүүртэй учраас зэвсэг хураах үйл явц саатаж байна.
Иймээс дэлхий нийт цөмийн зэвсэггүй байхыг уриалъя. Мөн цөмийн зэвсэгтэй орнууд үүрэг хариуцлагаа ухамсарлахыг шаардаж байна” гэжээ. Мөн А.Гутерриш рохингья дүр вэгчдэд туслах болон “Па рисын гэрээ”-ий нөхцөлийг дагаж мөрдөхийг дэлхийн удирдагчдад уриалсан байна. Ерөнхий ассамблейн чуул ганд анх удаа оролцож буй төрийн тэргүүнүүдээс АНУын Ерөнхийлөгч Д.Трамп эх сурвалжийн анхаарлын төвд байв. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий ассамблейн индрээс өнгөрсөн мягмар гарагт анх удаа илтгэл тавьсан юм. Түүний илтгэлийг дэлхийн гол хэвлэлүүд онцолж байгаа бөгөөд шүүмжлэлттэй хандаж байна. Д.Трампын “АНУ-ын байр суурийг нэгдүгээрт тавих ёстой” хэмээн НҮБ-ын төлөөлөгчдөд хандан хэлснийг Европын томоохон хэвлэлүүд эш татжээ. "Бид шинжлэх ухаан, технологи, анагаах ухааны салбар дахь дэвшил, хөгжлийн үед амьдарч байна.
Энэ ололт амжилтын хажуугаар аюул заналхийлэл тасрахгүй бай гаа нь харамсалтай. Бид улс орнууд тэдний ашиг сонирхол, ирээдүйг хамгаалах ёстой. Украинаас Өмнөд Хя тадын тэнгис хүртэл тус гаар улс орнуудын аюул заналыг эсэргүүцэх ёстой. Энэ байгууллагын үүсгэн байгуулагч улсын тэргүүний хувьд эмх замбараагүй, тогтворгүй байдал үүсгэгч өдөөн хатгагчидтай ширүүн тэмцэнэ. Пхеньяны цөмийн болон пуужингийн хөтөлбөр дэлхийд заналхийлэх бол лоо. Үүний ард буй Умард Солонгосын аймшигтай дэг лэмийг нураах хэрэгтэй. Ким Жон Ун бол цөмийн бөмбөгийг тоглоом гэж боддог, бусдын үгийг сонсдоггүй “эрх жаал”. Тэр ямар аюултай зэвсгээр тоглож байгаагаа мэдэхгүй байна. Хэрвээ АНУ-д дахин заналхийлбэл Умард Со лонгосыг газрын хөрснөөс арчина гэдгээ Ким Жон Ун-д хандан хэлье. Аюулгүйн зөв лөлийн шийдвэрийг дэмжиж, Пхеньяны эсрэг санал өгсөн Орос, Хятадын төлөөлөгчдөд талархал илэрхийлье.
Түүнчлэн Ойрхи Дорнодын энхтайвныг үгүй хийхээр оролцож буй Тегеранд манай улс хориг тавьсан. "АльКаида", "Хезболл" зэрэг алан хядагч бүлэглэлийг дэмждэг орныг бид мэднэ. Тэд энэ үйлдлээ даруй зогсоохгүй бол бидний зүгээс анхааруулга өгөхөд бэлэн” хэмээн Цагаан ордны тэргүүн хэлжээ. АНУ, Венесуэлийн дунд үүссэн зөрчилдөөний талаар Д.Трамп “Венесуэл, Куба зэрэг орон хуучин ЗХУ-ын ядруухан системийг улсдаа нэвтрүүлэхийг хичээж байна. Венесуэльчүүд өлсгөлөнд нэрвэгдэж, улс орон дампуурч байхад социализм хэрэггүй. Социалист дэглэм үргэлж зовлон, эзгүйрэл, ялагдал авчирдаг. Хэрвээ Венесуэлийн Засгийн газар ардчилал, улс төрийн эрх чөлөөг сэргээвэл хамтын ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлнэ” гэв. Мөн өдөр НҮБ-ын чуулганд анх удаа оролцсон Францын Ерөн хийлөгч Эммануэл Макрон Парисын уур амьсгалын гэрээний талаар Ерөнхий ассамблейд хандан үг хэл лээ. Э.Макроны хэлснээр, гэрээг сайжруулах талаар хэлэлцэх хэрэгтэй бөгөөд Д.Трампын гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж буйгаа илэрхийлжээ.
Францын Ерөнхийлөгч "Хүн төрөлхтөн аюулгүй улс оронд амьдрах нь чухал. Гэхдээ байгаль орчны бохирдолгүй дэлхийд амьдрах нь хамгийн чухал. Байгаль дэлхий бидэнтэй хэлэлцээр хийхгүй шүү дээ. Тиймээс АНУ гэрээнд эргэн нэгдэх нь цаг хугацааны асуудал. Сүүлийн үед олон ул сын анхаарлыг Иран улс татах боллоо. Ираны цө мийн зэвсгийн талаархи хэ лэлцээрийг хэвээр үлдээхийг холбогдох талуудаас хүсч байна” хэмээв. НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуул ганд оролцогчид хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, боолч лолын талаар хөндөн ярилц жээ. НҮБ-ын албан ёсны сайтад мэдээлснээр, 40 сая хүн боолын хөдөлмөр эрхэлж байгаагаас 29 сая буюу 71 хувь нь эмэгтэйчүүд аж. Мөн боолчлолын хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн дөрөвний нэг нь хүүхдүүд байгааг талууд онцоллоо. Энэ нь 10 сая хүүхэд боолын хөдөлмөр эрхэлж байна гэсэн үг юм.
Х.ЭРДЭНЭЗАЯА

Сэтгэгдэл (1)
(43.228.128.195)
Хогийн Америк гарууд та нарын нураасан дэглэмүүд улс орнууд одоо яаж хэрхэн амьдарч байгааг дэлхий нийт харж байгаа шүү одоо тэгээд өөрсдийгөө өмгөөлөн хамгаалан хойдууд яахаараа дайсан болдог юм