Венесуэль газрын тосны үнээ юаниар зарлана

 

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро газрын тосны үнээ ам.доллараар бус юаниар зарлах шийдвэр гаргажээ. Шинжээчдийн хувьд тус улсын Засгийн газар газрын тосны арилжаанаас ам.долларыг халах талаар хэлэлцэж тэмцсэн 14 жилийн маргаан ийнхүү хэрэгжлээ гэж үзэж байгаа аж. Мөн Венесуэлийн эрх баригчид Хятадаас 60 тэрбум ам.долларын зээлийг хямд үнэтэй газрын тосоор эргүүлж төлөх нөхцөлтэйгөөр авсан нь уг шийдвэрийг гаргахад нөлөөлсөн байж болзошгүй гэж дүгнэж байгаа юм. Гэвч тус улс зээлээ төлөх газрын тосыг олборлохгүй, компаниуд нь уналтад орж, газрын тос олборлолт нь огцом буурсан талаар ОПЕК-ийн баримт бичигт дурдсан байна. Тухайлбал, 2015 онд Венесуэл улс өдөрт 2,375 баррель газрын тос олборлодог байсан бол өнгөрсөн жил энэ тоо 2,159 болж буурчээ. Харин энэ оны эхний улирлын байдлаар уг хэмжээ 2,057 баррельд хүрч өнгөрсөн наймдугаар сард 1,918 болсон аж. Венесуэль нь газрын тосны нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг билээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)