Улаанбаатар хотын иргэдэд санхүүгийн мэдлэг олгох 9 дүүргийн сургагч багш нарын сургалт болов

Үндэсний хэмжээнд хэрэгжиж буй “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд  Монголбанк, Бичил санхүүгийн хөгжлийн сан хамтран Улаанбаатар хотын 9 дүүргийн Насан туршийн боловсролын төвийн багш нарыг  “Сургагч багш” бэлтгэх сургалтыг 2017 оны 9 дугээр сарын 18-20-ны өдрүүдэд  зохион байгууллаа. Сургалтанд нийт 40 багш хамрагдаж, зорилтотбүлгүүдэд чиглэсэн санхүүгийн мэдлэгийг хэрхэн олгох тухай заах аргад суралцлаа. Санхүүгийн боловсрол олгох сургалт нь иргэн бүрт хүрэх бөгөөд өрхийн санхүүгээ зөв удирдах, орлогоо өсгөх, санхүүгийн залилан ба эрсдэлээс  өөрийгөө хэрхэн хамгаалах зэрэг олон төрлийн мэдлэг олгох юм.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)