Хятад, Ираны төлөөлөгчид уулзжээ

 

Нью-Йорк дахь НҮБ-ын Төв байранд Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Ираны Гадаад хэргийн сайдтай уулзсан байна. Энэ үеэр Ван И “Ираны цөмийн асуудлаарх бүх талын хэлэлцээр Тегераны хямралыг намжааж, “Үй олноор хөнөөх цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэхгүй байх конвенц”-оор үндэс суурь болгосон олон улсын цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэхгүй байх системийг бэхжүүлсэн. Энэ нь олон улсын аюулгүй засаглалын чухал үр дүн бөгөөд улс төр дипломат арга замаар зохицуулснаараа чухал юм. Бүх талын хэлэлцээрийг үр дүнд хүргэхэд сорилт тулгарч байна. Энэ удаагийн хурал бүх талын хэлэлцээрийг дэмжих нааштай дохио өгч, хэлэлцээрийг хэрэгжүүлэх улс төрийн хүчин сэлбэхийг хүсч байна. Дэлхийд бүрэн төгс хэлэлцээр гэж байдаггүй. Талууд хэлэлцээрийн үр дүнтэй заалтыг харгалзан үзэх хэрэгтэй. Хэрвээ талууд үл ойлголцвол олон улсын цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх систем ноцтой хохиролд учирч, Ойрхи Дорнодод үймээн гарч мэднэ.

Сүүлийн үед Солонгосын хойгийн байдал Ираны цөмийн хэлэлцээрийн чухал ач холбогдлыг харуулж байна. Улс төрийн оновчтой шийдвэр гаргаж, хэлэлцээрийг хэрэгжүүлэх таатай орчин бүрдүүлж, өөр өөрийн амлалтаа журамлан, хэлэлцээрийн үр ашигтай хэрэгжихийг баталгаажуулан, хэлэлцээ, зөвшилцлөөр санал зөрөлдөөнөө зохицуулахыг талуудаас хүсье” гэв.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)