Баянзүрх эмнэлгийн хамт олон үнэ төлбөргүй үзлэг хийлээ

 

Баянзүрх эмнэлэг нь жил бүр  сайн үйлсийн аян өрнүүлдэг уламжлалтай ажээ. Тус эмнэлэгийн хамт олон 2017.09.16-ны өдөр Баянзүрх дүүргийн хамгийн алслагдсан 20-р хорооны ард иргэдэд үнэ төлбөргүй урьдчилсан сэргийлэх үзлэг хийжээ.

Эмнэлгийн үзлэгийн багт төрөлжсөн нарийн мэргэжлийн 6 эмч, 6 сувилагч асрагч нарын бүрэлдэхүүнтэйгээр 180 орчим ард иргэдэд үзлэг шинжилгээ хийж зөвлөгөө өгөн нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх шаардлагатай, яаралтай  хэвтэн эмчлүүлэх ард иргэдийн асуудлыг цаг алдалгүй шийдэж өгсөн.

Дээрх аяны арга хэмжээг мөн Баянзүрх дүүргийн нийгмийн халамжийн хэлтэс, 20-р хорооны НОВО өрхийн эмнэлгийн эмч ажилчидтай хамтран хийсэн бөгөөд цугларсан ард иргэд сэтгэл ханамж өндөр байлаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)