Анна Винтур моделийн шалгуурыг эсэргүүцэв
- 2017-09-25
- Энтертайнмент
- 0

“Vogue” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Анна Винтур загвар өмсөгчид хэт туранхай байх ёстой гэсэн шалгуурыг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. “Дизайнерууд хэт туранхай бүсгүйчүүдийг загвар өмсөгчөөрөө сонгодог. Тэд туранхай байх тусмаа гоё гэсэн явцуу ойлголттой байгаад харамсдаг. Энэ нь шинэ модель бүсгүйчүүдэд хүндээр тусдаг. Мөн охид бүсгүйчүүд 0 размерын хувцас өмсдөг моделиуд биетэй болохын тулд эрүүл мэнд, амь насаа зольж байна. Бодит бус биеийн галбиртай загвар өмсөгчдийн зураг залуу хүмүүсийн өөрийгөө үнэлэх үнэлэмжийг дордуулж, сэтгэл санааны гутралд оруулснаар эрүүл мэндэд нь муугаар нөлөөлдөг. Франц улс хэт туранхай модель загвар өмсөхийг хориглосон нь зүйтэй. Энэ заалтыг Англи, АНУ, Италийн загварын орднууд хэрэгжүүлэх хэрэгтэй. Хамгийн шилдэг зам бол хүмүүст зөв үлгэр дуурайлал үзүүлж, зөв зүйлс рүү тэмүүлэх урам зориг өгөх явдал юм. Миний бодлоор дизайнерууд өөрсдийн онцолж буй бүсгүйн дүр төрхийг сонгох нь зөв" гэж загварын ертөнцийн мэргэжилтэн Анна Винтур онцолсон юм.

Сэтгэгдэл (0)