Ираныг Умард Солонгостой хамтарч байна гэж Трамп буруутгав

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг Умард Солонгостой хамтран ажиллаж байна гэж буруутгажээ. Тэрбээр Иран урьд өмнө тус улстай байгуулсан цөмийн асуудлаарх гэрээ хэлэлцээрыг огтхон ч сахиж мөрдөхгүй байна. Тус улс саяхан Израиль руу хүрэх баллистик пуужингийн туршилт хийсэн. Мөн тэд Умард Солонгостой идэвхтэй хамтран ажиллаж байна гэж мэдэгджээ. Түүний хэлснээр Ираны саяхан хийсэн баллистик пуужингийн туршилт нь тус улстай байгуулсан цөмийн асуудлаарх гэрээ хэлэлцээртэй огтхон ч хамааралгүй аж. Өнгөрсөн бямба гарагт Иран улс цөмийн хэд хэдэн цэнэгт хошуу зөөвөрлөх хүчин чадалтай 2000 мянган км-ийн алсын тусгалтай “Хорреммшахр” баллистик пуужинг туршсан бөгөөд Израилын Батлан хамгаалахын сайд Авигдор Либерман уг туршилтыг тус улсын эсрэг хийж буй өдөөн хатгалга гээд АНУ болон бусад эвслийн орны тэвчээрийг шалгах гэсэн башир арга гэж мэдэгджээ. Харин Франц улс Тегераны уг үйлдийг буруушаан бүс нутгийн амгалан тайван байдлыг алдагдуулах алхам хийхгүй байхыг Иранд уриалсан байна.

 

Ж.БАТДОРЖ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)