БНХАУ Кубад сая ам.долларын тусламж үзүүлэв

 

Хятадын Засгийн газрын зүгээс хар салхинд өртөж их хэмжээний хохирол амссан Кубын талд тусламж үзүүлэхээр болсон билээ. Бээжингийн хүмүүнлэгийн тусламж бүхий анхны нисэх онгоц Хосе Мартиний нэрэмжит олон улсын нисэх буудалд энэ сарын 22-нд газардсан байна. Куба улс "Ирма" хар салхины гамшигт өртсөний дараах хүмүүнлэгийн анхны тусламжийг Хятадын тал үзүүлснээрээ онцлог юм. Хүмүүнлэгийн эхний цувааг Кубын Гадаад худалдааны яамны орлогч сайд Антонио Карррик хүлээн авчээ. Тэрбээр Гаванагийн төв телевизэд өгсөн ярилцлагадаа “Хятадын Засгийн газраас тусламж үзүүлсэнд баярлалаа. Энэ бол хоёр орны уламжлалт найрамдал, хамтын ажиллагааны үргэлжлэл юм” гэжээ. Хятадын Улаан загалмайн олон улсын авран туслах анги гамшигт нэрвэгдсэн Кубын мужуудад ажиллаж байгаа аж. Хятад улсаас Гаванад суугаа Элчин сайдын яамны мэдэгдэлд, Кубын гамшгийн дараах сэргээн босголтын ажилд Бээжингийн тал сая гаруй ам.долларын тусламж үзүүлжээ. Үүнд майхан, цахилгаан үүсгүүр, матрас, хөнжил, усны насос, гэрэлтүүлэг зэрэг хүмүүнлэгийн эд зүйл багтсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)